Аймгийн "Шилдэг" албан хаагч, айл өрх, байгууллагуудыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-29 10:48:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 2021 онд “Шилдэг төрийн албан хаагч”-ийг салбар салбараас өргөмжилж, 1000000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Мөн шилдэг өрх, аж ахуйн нэгж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамгийн санаачилгатай, идэвхтэй ажилласан ТББ-ыг тодруулсан байна.

“Шилдэг төсвийн шууд захирагч”-аар Сайнцагаан сумын Мандал сургуулийн захирал М. Энхбаяр, “Шилдэг нийгмийн хариуцлагатай өрх”-өөр хувиараа хөдөлмөр эрхлэгч Я.Мөнхгэрэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч Ж.Эрдэнэболор нар, “Шилдэг нийгмийн хариуцлагатай компани”-иар "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК, “Шилдэг нийгмийн хариуцлагатай ТББ”-аар “Нэг үеийнхэн 1998” ТББ тус тус шалгарлаа.

Харин “Шилдэг төрийн албан хаагч”-аар

  • -       Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог заслын эмч Ц.Батбилэг
  • -       Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн арга зүйч сувилагч М.Долгорсүрэн
  • -       Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч Д.Энхцэцэг
  • -       Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Мөнхтуяа
  • -       ХХҮГ-ын ХБИ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гарамханд
  • -       Хүмүүнлэг сургуулийн Монгол хэлний багш Д.Отгонсүрэн
  • -       Хүмүүнлэг сургуулийн Бага ангийн багш Б.Цэцэгсүрэн
  • -       Эрдмийн далай цогцолбор сургуулийн Монгол хэлний багш Л.Уранбайгаль
  • -       Гурвансайхан сумын ЕБС-ийн Математикийн багш Б. Алтаншагай
  • -       Цэгц билиг сургуулийн Англи хэлний багш Г.Наранбум
  • -       Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Д.Бадам
  • -       Музейн захирал М.Бямбажав
  • -       Төв халхын дуулалт жүжгийн театрын Дууны найруулагч Б.Ганхуяг
  • -       Говь-Угтаал сумын Татварын улсын байцаагч Д.Алтансаргай
  • -       Адаацаг сумын Санхүүгийн албаны дарга Э.Баяржаргал
  • -       НДХ-ийн Тэтгэмжийн улсын байцаагч Х.Наранчимэг
  • -       Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Техникийн хэлтсийн дарга Ц.Мөнх-Од
  • -       Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Цэрэнсугир
  • -       ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, ахмад Б.Одбаяр
  • -       Цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Мөнхчимэг нар шалгарсан байна. 
相关新闻