Короновирусийн халдвараар нас барсан нийт иргэдийн 55 хувь нь нэмэлт 3-р тунд хамрагдаагүй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-28 22:37:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх сарын аян үргэлжлэн явагдаж байна.

Сэлэнгэ аймагт өнгөрсөн хугацаанд "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштойгоор нийт 57 нас баралтын тохиолдол бүртгэгдээд байгаа. Эдгээр тохиолдлын 55 нь буюу 96.4 хувь нь нэмэлт 3-р тунд хамрагдаагүй иргэд байсан байна. Тиймээс иргэд та бүхэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө “Сэргээх тун”-даа идэвхтэй хамрагдаж, гэр бүлээ, өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалахыг аймгийн ЭМГ-аас уриаллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Вооster буюу нэмэлт 3-р тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байдлыг авч үзвэл энэ сарын 25-ны өдрийн байдлаар хамгийн бага хувьтай нь аймгийн төв Сүхбаатар сум 30.84 хувьтай. Харин хамгийн өндөр нь 78.02 хувьтай Дулаанхаан тосгон байна. Аймгийн хэмжээнд Алтанбулаг, Баруунбүрэн, Ерөө, Жавхлант, Орхон, Орхонтуул, Рашаант тосгон, Номгон тосгон, Сант, Түшиг, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумд 50 хувиас дээш хамрагдалттай байгаа ажэ. 

相关新闻