"Шилдэг хамтарсан баг"-аар Жаргалант, Баянхайрхан багууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ИТХ-аас 2021 оны “Шилдэг хамтарсан баг”-ийг шалгаруулж урамшууллаа.
Шилдэг хамтарсан багаар тус сумын Жаргалант, Баянхайрхан багууд шалгарсан ба тэд багийнхаа хэмжээнд иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хууль сурталчлах, гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны олон ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Шагналыг Есөнбулаг сумын ИТХ-ын дарга П.Золжаргал, Засаг дарга А.Алтанхуяг гардуулж баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Үүний сацуу “Шилдэг Хүүхэд хамгааллын баг”-аар Есөнбулаг сумын нэгдүгээр цэцэрлэг, Хантайшир өргөө цэцэрлэг, нэгдүгээр сургууль, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулиуд тус тус шалгарсан тухай сумын ЗДТГ-аас танилцуулав.