Үйлдвэрлэлийн дадлагын тайлангаа хамгаалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-28 15:31:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МСҮТ-ийн суралцагсад үйлдвэрлэлийн дадлагын явцад сурсан мэдсэнээ тайлагнан гүйцэтгэлийн үр дүнгээ үнэлүүллээ.  

Тус сургуулийн III курсийн 88 суралцагч 2021 оны 9 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 20-ны хооронд найман төрлийн мэргэжлээр 29 аж ахуй нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч дээр дадлага ажил хийжээ.

Дадлагын явцад суралцагсад сургалтын явцад олж авсан онолын мэдлэгээ бататган туршлага хуримтлуулж, түүнийгээ багш, ангийн хамт олон найз, нөхөддөө тайлагнаж, бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна.

Энэ үеэр багш нарын зүгээс шавь нартаа зөвлөгөө өгч, цаашид анхаарах зүйлүүдийг сануулан, дадлагын явцад тэдний суралцсан байдалд үнэлгээ өгчээ. 

相关新闻