Баяннуур сумын Цэцэгт баг үүрэн холбооны сүлжээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-24 16:46:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баяннуур сумын Цэцэгт баг үүрэн холбооны сүлжээтэй холбооны сүлжээтэй боллоо.

Уг баг нь аймгийн төвөөс 118, сумын төвөөс 24 км зайтай оршдог бөгөөд 223 өрхийн 1054 иргэн амьдардаг байна. Багийн иргэдийн хувьд үүрэн холбоо нь олон жилийн турш хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болсоор иржээ.

Үүрэн холбооны сүлжээ байгуулах жилд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна. Үлдсэн санхүүжилтийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Онгар, А.Ербол болон иргэн М.Досболат, К.Есим, Х.Елеусиз нарын оролцоо, дэмжлэгээр шийдвэрлэж, холбогдох дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэсэн байна. 

相关新闻