Таеквондогийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-23 20:33:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ Улаанбаатар хотод энэ сарын 21-22-ны өдрүүдэд боллоо.

Монголын таеквондогийн холбоог үүсгэн байгуулсан түүхт 30 жилийн ойн хүрээнд олимпын таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 байгууллагын 512 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд залуучуудын -55 кг жинд өрсөлдсөн Баян-Өлгий аймгийн тамирчин А.Тасхын, насанд хүрэгчдийн -68 кг жинд өрсөлдсөн С.Ахниет нар хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн +70 кг жинд А.Асемхан мөнгө, -70 кг жинд Х.Гүлдаурен хүрэл медалийн эзэн болов.

Баян-Өлгий аймгийн тамирчдын дасгалжуулагчаар таеквондогийн «Арман» клубийн дасгалжуулагч Ш.Ерулан ажилласан байна.   

相关新闻