Сиань хотод хөл хорио тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СИАНЬ. /Xinhua/.
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн нийслэл Сиань хотод “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд өнөөдрөөс эхлэн хот даяар хөл
хорио тогтоожээ.
Сиань хотын Халдварыг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс өнөө өглөө мэдээлснээр, бүх оршин суугчийг нуклейн хүчлийн шинжилгээнд хоёр дахь удаагаа хамруулахад 127 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тийнхүү бүх эерэг тохиолдлыг оношлон эмчлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Хөл хорио тогтоосноор оршин суугчдаас нэн шаардлагагүй тохиолдолд хотоос явахгүй байхыг хүсжээ.
Мөн халдвараас сэргийлэх хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээт бараа тээвэрлэдэг ачааны тээврийн хэрэгслүүдээс бусад холын зайн зорчигч тээврийн шугамын ажиллагааг түр зогсоосон байна. Үүний зэрэгцээ такси, унаа дуудлагын үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдийг дунд, өндөр эрсдэлтэй бүсүүд рүү, мөн хотоос гадна зорчихыг хоригложээ.