Хонконгийн парламентын сонгуульд оюутнууд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХОНКОНГ. /VOA/. Ирэх есдүгээр сарын 4-нд болох Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд 2014 онд болсон ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байсан оюутнуудын зарим нь өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Сонгуульд нэр дэвшигчдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн аж. Бүртгэл ирэх сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлснийхээ дараа нэр дэвшигчдийн зарим нь гудамжинд гаран кампанит ажлаа өрнүүлж эхэлжээ.
БНХАУ-ын талыг баримтлагч хууль тогтоогчид дахиад олонх болох магадлал өндөр байна. Харин эх газрын Хятадыг шүүмжлэгч сөрөг хүчнийхэн хэр олон суудал авах нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Одоогоор тэд Хууль тогтоох зөвлөлийн суудлын гуравны нэг гаруй хувийг эзэлж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тэд гол гол хуулийн төслүүдэд хориг тавих эрхтэй гэсэн үг.
2014 онд болсон “Шүхэрт хувьсгал” гэгдэх ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон оюутнууд өөрсдийн нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар төлөвлөж байна.
Г.Доржханд