Говь-Алтай аймгийн Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрийн зайд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт өглөөний 5.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон,
геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5
магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021
онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн аж.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон
барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын
хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга
байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах
аюултай.