Хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй хүүхэд бодит байдлын үнэлгээнд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
/ХБХСЗХТ/-ийн эмч нарийн баг Сэлэнгэ аймагт ажиллаад буцлаа. Тус багийнхан хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, засал эмчилгээний тохирох хэрэглэгдэхүүн
тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар танхимын сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Үйл ажиллагааны хүрээнд сэргээн засахын үйлчилгээ авах боломжгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй хүүхэд бодит байдлын үнэлгээнд хамрагдсан аж. Мөн эцэг, эхчүүдэд хүүхдээ хэрхэн асарч, дасгал хөдөлгөөнд сургах, хэл зүйн хөгжлийг хэрхэн сайжруулах зэрэг өдөр тутам тулгардаг асуудлаар харилцан ярилцаж, зөвлөлджээ.
Сэлэнгэ аймгийн
хэмжээнд байнгын асаргаа сувилгаанд 70 гаруй хүүхэд байдаг байна. Эдгээр хүүхдүүд нийслэл Улаанбаатарыг зорьж ХБХСЗТ-өөр үйлчлүүлэхэд цар тахлын энэ нөхцөлд нэлээд хүндрэл
бэрхшээлтэй тулгарах юм. Иймээс эрсдэл ихтэй энэ үед цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн чухал үйл ажиллагааг зохион байгуулж буйд эцэг, эхчүүд маш их
талархалтай хандсан аж.
Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас санаачилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
/ХБХСЗХТ/, аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамтран зохион байгууллаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.