БНСУ “Pfizer”-ын дотуур ууж хэрэглэдэг эмийг нарийвчлан судалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-22 17:02:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам АНУ-ын “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгохоор нарийвчлан судалж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.


“Паксловид” нь “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн, эмнэлэгт хэвтэх, улмаар нас барах эрсдэл өндөр өвчтөнүүдэд уулгах вирусний эсрэг эм юм” гэж “Pfizer”, Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. 


Зөвшөөрөл авсан тохиолдол энэ эм нь БНСУ-д хэрэглэх анхны “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эм болно.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer” болон “Merck & Co” компанийн эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг энэ долоо хоногт багтаан олгох төлөвтэй байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.


Pfizer”-ын мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар “паксловид”-ыг халдварын шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор ууснаар хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэл 89 хувиар буурчээ. 

相关新闻