Сурах орчныг сайжруулах уралдаанд "3а" анги тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-22 11:33:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын дунд сургууль “Тохилог орчин-Чанартай сургалт” аян зохион байгуулж, ангиуд эцэг эх, сургууль төгсөгчид, иргэдийн оролцоо, хандив, дэмжлэгээр сурах орчныг сайжруулжээ.

Аяны үр дүнг үнэлж, шалгаруулахдаа сурагчдад цэвэр ус уух боломж нөхцөлийг бүрдүүлсэн байдал, номын сан, хувцасны өлгүүр, мэдээллийн самбар, үзүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим сургалтын орчин, ногоон орчин гээд 16 үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Энэхүү уралдаанд Б.Энхжаргал багштай 3а анги 95 оноогоор нэгдүгээр байр эзлэн “Шилдэг анги” болж, бусдыгаа хошуучилжээ.  

3а ангийн тохижилтод Б.Түвшинжаргал даргатай 33 дугаар төгсөлт 2 350 000, Ц.Түвшинтөгс даргатай 26 дугаар төгсөлт 700 000, Б.Жаргалсайхан даргатай 29 дүгээр төгсөлт 409 000, ангийн эцэг эхчүүд 1 280 000 төгрөгийн мөнгөн хандив өргөж, дэмжлэг үзүүлсэн байна.   

Тус ангийн сурагчид сургуульд суурилсан үнэлгээ, унших чадварын хөндлөнгийн үнэлгээгээр өндөр гүйцэтгэлтэй шалгуулсан амжилтаар шинэ оноо угтаж байгааг ангийн багш Б.Энхжаргал онцолж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн төгсөгчид, эцэг эх, иргэдэд талархаж байгаагаа илэрхийллээ. 

相关新闻