Ховд голын мөсний дундаж зузаан 50 см орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-21 17:49:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ихэнх гол мөрөн энэ сарын хоёрдугаар 10 хоногийн байдлаар битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см-ээр нимгэн байна.

Түүнчлэн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй.

Тухайлбал Ховд голын мөсний дундаж зузаан 50 см орчим байгаа аж.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.  

相关新闻