Тул загас барьж үзэхэд 150 ам.доллар төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-21 16:39:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ ирэх онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтдын тоо хэмжээг баталсан  Хутаг-Өндөр суманд агнуурын 30 шувуу агнах, Тэшиг суманд 30 тул загас бариулж, буцаан тавих зориулалтаар тоо хэмжээг тогтоосон бөгөөд ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 5100 ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Тухайн орлогын тал хувийг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах аж.

          Агнуурын шувууг 20 ам.доллараар агнуулах аж. Харин нэг тул загас барьж, буцаан тавихад 150 ам.доллар төлөх юм. Төлбөр хураамжийг Монгол банкны тухайн өдрийн албан ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх юм байна.

相关新闻