Футзаалны нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо //МХБХ/-ноос зохион байгуулж буй футзаалны 1 дүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн энэ оны 3 дахь удаагийн сургалт амжилттай явагдлаа.
Тус сургалт 12 дугаар
сарын 13-18-нд МХБХ-ны сургалтын танхимд онол, Футзаалны ордонд практик хосолсон
хэлбэрээр явагдсан юм.
Тус сургалтыг футзаалны шигшээ багийн ахлах дасгалжуулагч төдийгүй Азийн ХБХ-ны футзаалны 2 дугаар
зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, мөн шигшээ багийн ахлагч Азийн ХБХ-ны
футзаалны 2 дугаар зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулсан
билээ.
Энэхүү сургалтад оролцсон дасгалжуулагч нарт МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг амжилт хүслээ.