Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-20 23:47:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д. Бауыржан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд болох Б.Наминчимэд, Б.Суранхүү тэргүүтэй тус зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Баян-Өлгий аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын баг ирэх өдрүүдэд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг судалж, төрийн албан хаагчдад үндэсний бичгийн мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах аж. 

相关新闻