Албан байгууллагаа "Хүүхдийн өрөө"-тэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-21 11:33:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын албан хаагчид илүү цагаар ажиллах хугацаандаа бага насны хүүхдүүдээ саатуулах, аюулгүй байлгах боломжтой боллоо.

Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо, хамтын сангаас хөрөнгө зарцуулан албан хаагчдын хүүхдүүдийг ая тухтай, амрах, тоглох, хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлж "Хүүхдийн өрөө"-г байгуулжээ.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс 2019 онд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг уриалсан байдаг. Энэ дагууд Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албадад үүрэг чиглэл болгосны хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

相关新闻