Хятадад 3-11 насны 140 сая гаруй хүүхдэд коронавирусний вакцин хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-20 17:08:12

БЭЭЖИН. /CCTV/. 12 дугаар сарын 16-ны байдлаар БНХАУ-д коронавирусний вакцинд хамрагдсан 3-11 насны хүүхдийн тоо 140 сая давлаа гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ван Хуакин мэдээлжээ.


Хүүхдэд вакцин хийх үед илрэх гаж нөлөөний давтамж насанд хүрэгчдийнхээс бага байгаа бөгөөд гол төлөв халуурах, тарьсан хэсэгт өвдөх зэргээр илэрч байгааг тэрбээр онцолсон байна.


Хятадад 3-11 насны хүүхдүүд бүрэн мэдээлэлтэй, вакцин хийлгэх хүсэлтэй, зөвшөөрсөн тохиолдолд л вакцинд хамруулж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг тэдний эцэг эх, асран хамгаалагчид өгөх ёстой.


Тус улсад энэ насны хүүхдүүдийг энэ оны 10 дугаар сараас вакцинд хамруулж эхэлжээ.


相关新闻