Төр, нийгмийн зүтгэлтэн А.Сарайн тухай баримтат киноны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-19 13:01:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн Асханбайн Сарай агсны тухай баримтат киноны нээлт энэ сарын 18-ны өдөр Өлгий хотод боллоо.

А.Сарай агсны мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан баримтат кино хийх ажлыг түүний  охин, Монгол Улсын гавьяат хуульч С.Айнагүл санаачлан хэрэгжүүлсэн байна.

Баримтад кинонд  төр, нийгмийн зүтгэлтний намтар, хийсэн ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй дурджээ.

Асханбайн Сарай нь 1970-1978 онд Баян-Өлгий аймгийн, 1978-1986 онд Булган аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1990 онд Засгийн газарт зохион байгуулагчаар ажиллаж, АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдож байжээ.

Мөн «Налайхын уурхай», «БНМАУ-ын Баян-Өлгий аймгийн казах ард түмний түүхээс», «Хувьсгалаас өмнөх казахын ард түмэн», «Хувьсгалын дараах Баян-Өлгийн казах, урианхайчууд» зэрэг түүхэн сэдэвт бүтээлүүд туурвиж байсан ажээ. 

相关新闻