УОК-ын ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-17 11:29:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын баг энэ сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тус ажлын багийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 69 тушаалаар байгуулсан ба мал, амтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцтай танилцах зорилготой аж.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ажлын багийг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулав.

Мөн сумдын Засаг дарга нар болон аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай онлайн хурал хийж,  мал, амтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг цар тахлын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. 

相关新闻