Баян-Өлгий аймгийн ойгоор бүрхэгдсэн талбай нийт нутаг дэвсгэрийн 0,21 хувийг эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-16 15:23:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Үүний 101,6 га нь ойгоор бүрхэгдсэн талбай аж.

Ойгоор бүрхэгдсэн талбайг аймгийн нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад 0,21 хувийг эзэлж байна.

Харин дэлхийн жишгээр нийт нутаг дэвсгэрийн 30-50 хувь нь ой модоор хучигдсан байвал экологийн тааламжтай орчин үүсдэг гэж үздэг байна.

Ой модтой газрын 84,7 мянган га  нь шинэс, 256 га нь хуш, 441 га нь гацуур, 83 га нь хус, 1921 га нь улиас, 9188 га нь бургастай.

Аймгийн хэмжээнд 8,8 сая мод модны нөөц бий. Ойгоор хучигдсан нийт талбайн 40,3 хувь нь Цэнгэл сумд, 34,2 хувь нь Сагсай, 11,2 хувь нь Булган, 4,7 хув нь Ногооннуур, 4,4 хувь нь Алтанцөгц, 2,3 хувь нь Бугат, 1,6 хувь нь Баяннуурт, үлдсэн хувь нь бусад суманд ногдож байна. 

相关新闻