Өлгий хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх онд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод
аймагт нийт 52,5 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламж барихаар шийдвэрлэсэн.
Уг бүтээн
байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Польш Улсын "Эй Би Индастри" компани шалгарчээ. Харин зураг төсөл
боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлыг Монгол Улсын аж ахуйн нэгжүүд
хийхээр болсон байна.
Дээрх ажлын
хүрээнд Баян-Өлгий аймагт 3,2 сая еврогийн төсөвт өртөг бүхий хоногт 3000 куб
лаг цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр барина. Барилгын
ажлыг Баян-Өлгий аймагт шинээр барих цэвэрлэх байгууламжийн ажил ирэх онд эхлүүлэх аж.
Цэвэрлэх
байгууламж ашиглалтад орсноор Өлгий сумын 4 дүгээр баг болон Бугат суманд
үнэртэж байгаа бохирын үнэр арилж, цэвэршүүлсэн стандартын шаардлага хангасан
усыг Ховд голд асгах юм.