Төрийн эргэлт хийх оролдлогод зэвсэгт хүчин бүрэн татагдан оролцоогүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргав.
Мэдэгдэлд, "Турк Улсын Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг Турк Улсын ард түмэн хамтдаа, нэгдмэл байдлаа хадгалж эсэргүүцлээ. Турк Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
Энэхүү хэрэг явдалд Туркийн Зэвсэгт хүчин нийтдээ татагдаж оролцоогүй бөгөөд Туркийн Зэвсэгт хүчин доторхи бүлэглэлийн зохион байгуулсан тус ажиллагаанд Туркийн ард түмэн зохих хариуг нь барьсан болно" гэжээ.