Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төв
нутгийг хүчтэй хар салхи дайран өнгөрч, байгалийн гамшигт үзэгдэлд
нэрвэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд мягмар гарагт
эмгэнэл илэрхийлжээ.
“АНУ-ын Кентакки,
Иллинойс, Арканзас, Миссисипи, Теннесси, Миссури зэрэг зургаан муж улсыг хүчтэй
хар шуурга дайран өнгөрсний улмаас олон хүний амь нас эрсдэж, их хэмжээний
хохирол учирсанд гүнээ харамсаж байна. Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн
өмнөөс Америкийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэж цахилгаанд тэмдэглэсэн
байна.