Э.Макрон, В.Путин нар оны эцсээс өмнө дахин хэлэлцээ хийхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар оны эцсээс өмнө дахин яриа хэлэлцээ хийхээр тохиролцлоо гэж Елисейн ордон лхагва гарагт мэдээлжээ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар мягмар гарагт утсаар ярьсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон утсаар ярих үеэрээ Украины бүрэн эрхт байдлыг хамгаалж, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг уриалсан гэж Елисейн ордноос мэдээллээ.
Хоёр орны удирдагчид Украины нөхцөл байдал, Беларусь-Польшийн хил дээрх цагаачдын асуудал, Уулын Карабах дахь мөргөлдөөнийг зохицуулах, коронавирустэй тэмцэх талаар хэлэлцсэн гэж Кремль өмнө нь мэдээлжээ.