Нэмэлт тунд 23 мянган иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 74902 иргэн "Ковид-19" цар тахлын эсрэг
дархлаажуулалтад хамрагдах ёстой.
Үүнээс өнөөдрийн
байдлаар 67170 иргэн /89,7 хувь/ эхний тун, 63875 иргэн /85,3 хувь/ хоёр дахь
тун, 23009 иргэн /36,9 хувь/ дархлаа сэргээх 3 дахь тунгаа тус тус тариулсан
байна. Иргэдийн дархлаа сэргээх 3 дахь тунг тариулах идэвх сайжирч байгаа
бөгөөд сүүлийн 1 хоногт л гэхэд 1047 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн 11283 иргэн
коронавирусний халдвар авснаас 11249 иргэн эдгэрээд байгаа юм.