Баруун бүсийн математикийн олимпиадад Баян-Өлгий аймгийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-13 10:57:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит Баруун бүсийн математикийн 7 дахь удаагийн олимпиадыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуульд зохион байгууллаа.

Тус олимпиадад Увс аймгаас 3, Ховд аймгаас 2, Баянхонгор аймгаас 2, Баян-Өлгий аймгаас шигшээ 2, мөн тус аймгийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудаас тус бүр нэг, нийтдээ 25 багийн 300 орчим сурагч оролцож мэдлэг,  оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Улсын олимпиадын жишгээр стандарт бус бодлогын хүрээнд явуулсан олимпиадад нэгдсэн дүнгээр Баян-Өлгий аймгийн 1 дүгээр баг тэргүүн байр эзэлж, Увс аймгийн 1 дүгээр баг 2-р байр, Баянхонгор аймаг болон Увс аймгийн 2 дугаар баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа. 

相关新闻