Иргэдийн спортын наадамд 900 орчим тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран "Иргэдийн спортын наадам 2021"
тэмцээнийг Өлгий хотод энэ сарын 10-ны өдрөөс зохион байгуулж байна.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус ажил нь иргэдийг
биеийн тамираар хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилсан сэргийлэх
зорилготой.
Тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн спортын 3 төрлөөр
явуулж байгаа ба хөдөөгийн 12 сум, 1 тосгон, аймгийн төвийн 13 багаас 900 орчим
тамирчин, 25 баг оролцож байна.
Иргэдийн спортын наадам энэ сарын 12-ны өдөр дуусч дүгнээ гаргана.