Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах сургалт 12 дугаар сарын 9-нд Алтай хотноо боллоо.
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь MASAM-2” төсөл 21 аймгийн хэмжээнд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Говь-Алтай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Иргэний нийгмийн байгууллагуудыг төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь" сэдэвт дөрвөн модуль сургалтыг энэ 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ “МАСАМ -2” төслийн баг, тус аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ-2) төсөл нь 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгчээр “Дэлхийн Зөн Монгол” ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан, Глоб Интернэшнл төв ажиллаж байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.