“Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдөр”-ийн баярын үйл ажиллагаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсад санхүүгийн
байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой, “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдөр”-ийн
баярын үйл ажиллагаа болж байна.
Монгол Улсад санхүүгийн байгууллага үүсэн
байгуулагдсаны 110 жилий ой, бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдрийн
баярын хурлыг 12
дугаар сарын 9-ны
өдөр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгуулсан юм. Мөн үеэр өргөсөн
тангарагтаа үнэнчээр зүтгэж буй санхүү бүртгэлийн албанд ажиллаж буй
мэргэжилтнүүдээс Алтан
гадас одонгоор 2, Санхүү банкны тэргүүнээр 16, Нягтлан бодох бүртгэлийн
тэргүүнээр 3, Сангийн яамны жуух бичгээр 9 санхүүчийг шагнав. Баярын үйл ажиллагаа өнөөдөр спортын арга хэмжээгээр үргэлжилж байна.