Эрдэнэт хотын анхдагчдыг шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт хотын өдөр”, Эрдэнэт хот байгуулсны 45 жилийн ойг тохиолдуулан ахмад багш, эмч нарын төлөөлөлд ойн медаль гардууллаа.
XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод 1975-1976 онд Монгол Улсын 18 аймаг, 9 дүүргээс 6000 гаруй иргэн ирж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босголцоход гар бие оролцож байсан түүхтэй. Тухайн үед илгээлтээр ирж байсан залуучууд өнөөдөр Эрдэнэтийн анхдагчид болжээ. Эдгээр хүмүүсийн төлөөлөлд аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Эрдэнэт хот байгуулсны 45 жилийн ой”-н медаль гардуулсан юм.

