Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн байрны их засвар дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-09 14:38:05

Төв /МОНЦАМЭ/ 2021 оныг Төв аймаг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэхүү урианы жилийн хүрээнд Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн А байранд их засварын ажлыг Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн 320 сая төгрөгийн санхүүжилтээр "Ар булаг" ХХК хийж гүйцэтгэсэн байна. Их засварын ажлыг хийснээр Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн 355 хүүхэд, 38 багш, ажилчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах, сурч, хүмүүжих таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 500 гаруй төсөл хэрэгжсэнээс аймгийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нийт 19 суманд 23 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, 1,3 сая долларын хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын ая тухтай сурч, боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, нийт 35 мянга гаруй иргэдэд уг хөтөлбөрийн үр шимийг түгээн ажилласан байна.

相关新闻