Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-09 13:35:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Шатрын холбооноос 2021 оны насанд хүрэгчдийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн төв болон хөдөө сумдаас 50 гаруй шатарчин оролцож авъяас чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдээс Р.Берикбол тэргүүлж, М.Дауренбек, М.Мирас нар удаах байруудад шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн төрлөөр М.Енгилик нэгдүгээр байр, К.Жаннур хоёрдугаар байр, Ө.Ахбилек гуравдугаар байрыг эзлэв.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан гардуулж баяр хүргэлээ. 

相关新闻