500 гаруй ажлын байр шинээр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улиран одож байгаа 2021 онд Дорноговь аймгийн хэмжээнд 500 гаруй шинэ ажлын байр бий болжээ. Ажилгүйдлийн хэмжээ 1.6 хувьтай байгаа нь урьд оны мөн үеийнхээс 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр болох газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор шинээр ажлын байр бий болж байгаа юм.
Шинэ ажлын байрны захиалга,
хэрэгцээ шаардлагаас үүдэж орон нутгийн
МҮСТ-д төмөр замын мэргэжлээр, уул уурхайн чиглэлээр ажилтан сургаж байна.