Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-09 10:25:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд хотод барьж буй Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай  байна

Орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Төгс-Өнөд” ХХК гүйцэтгэж байгаа халдвартын эмнэлэг ашиглалтад орсноор халдвартын тасгийн хүчин чадал  сайжирч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж албаныхан ярилаа. Уг барилгыг 2020 оноос  барьж эхэлсэн юм. 

相关新闻