Иргэний нийгмийн байгууллагынхныг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь MAСAM-2” төсөл 21 аймгийн хэмжээнд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Баянхонгор аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудад “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. "Дэлхийн Зөн" ОУБ МАСАМ-2 төслийн баг, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан тус сургалтаар төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварт суралцсан байна.
МАСАМ-2 төсөл нь 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгчээр "Дэлхийн Зөн Монгол" ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг ивээх сан, Глоб интернэшнл төв ажиллаж байгаа аж.