"Адуучин" тэмцээн зохион байгуулав
ФОТО МЭДЭЭ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн 4 багийн адуучин залуусын дунд “Адуучин” тэмцээн зохион байгуулж, тэмцээнд 20 шилдэг адуучин хурд хүч, эр бяраа сорин өрсөлджээ.
Монгол адууны сүр хүч, монгол адуучны хийморь, цог
золбоо, эр чадлыг харуулсан энэхүү тэмцээнд Тэвш багийн адуучин Б.Содном
тэргүүн байр эзэлж, тус багийн адуучин Н.Одбаяр, Г.Мягмарсүрэн нар удаалжээ.
“Уран уургач”-аар Наран багийн адуучин Г.Дамдинсүрэн, “Шилдэг эмнэг сургагч”-аар Далай багийн
адуучин У.Содномцэрэн, “Шилдэг уурга
шүүрэгч”-ээр Наран багийн адуучин Г.Цэрэнтогтох нар тус тус шалгарч, зохион байгуулагчийн шагнал хүртсэн
байна.
Тус тэмцээнийн тусгай байрын шагналыг Далай багийн адуучин Л.Баярцогт хүртлээ. Багийн нийлбэр дүнгээр Тэвш баг
“Манлай” багаар шалгарч, цомийн эзэн болжээ.
















