Цол олгох барилдаанд аймгийн арслан Б.Баатархүү түрүүлж хурц арслан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 16:52:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдаан Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн тамир спортын ордонд боллоо.

Барилдаанд  Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн арслан Б.Баатархүү түрүүлж, хурц арслан чимэг хүртсэн бол Айраг сумын харьяат аймгийн арслан Б.Бямбадорж үзүүрлэж мөн чимэг нэмлээ. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг, Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нар шөвгөрлөө.

Бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн хурц арслан Б.Баатархүүд аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын захирал, аймгийн алдарт уяач Жамбалдоржийн Сүхбаатар хурдан удмын даагаар, уран барилдааны шагналыг Айраг сумын харьяат аймгийн харцага Б.Бадрал хүртсэн бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр хурдан удмын даагаар шагнаж урамшуулав.

相关新闻