ГБХЗХГ-ын дарга Г.Батдоржоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллалаа.
Тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, ГБХЗХГ-ын зорилтот гэр бүл, жендэрийн асуудал асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Санжид, ЗХГ-ын мэргэжилтэн Ц.Энхбилгүүн нар 12 дугаар сарын 1-нд Говь-Алтай аймагт ажилласан юм.
Тус багийнхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай уулзан салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, санал солилцжээ.
Түүнчлэн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж мэдээлэл өгсөн тухай холбогдох албанаас мэдээлэв.