Хүнс хүргэх аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-30 17:41:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Улаанбаатар хотод суугаа иргэддээ нэгдсэн журмаар хүнс хүргэх аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн өвөл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд болон оюутан залуучуудыг махны хомсдолд орохоос сэргийлэн нутгийн малын махыг хүргэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил мөн адил зохион байгуулах бөгөөд 12 дугаар сарын 6-ны өдөр сумдад ачилт хийж 12 дугаар сарын 8-нд нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу цуваа хөдөлнө хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.  

“Хүргэлт” нэгдсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох сумын Засаг дарга нараас авахыг холбогдох албанаас мэдэгдлээ.


相关新闻