Монголын шигшээ багийн дасгалжуулагч нар дэлхийн шилдгүүдийн шалгаруулалтад саналаа өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-30 10:55:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо ОУХБХ /FIFA/-ны оны шилдгүүдийг шалгаруулах "FIFA BEST" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар саналаа өгдөг уламжлалтай. 

Өнгөрсөн жилээс эхлэн ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар санал өгч эхэлсэн.

Монголын эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи болон багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэбат болон багийн дэд ахлагч А.Алтантуяа нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт тус бүр 3 хүнд саналаа өглөө.

Тус “FIFA BEST” шагнал гардуулах ёслол 2022 оны 1 дүгээр сарын 17-нд цахим хэлбэрээр болох юм.





相关新闻