Монголын баг дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн дунд сургуулиудын аварга
шалгаруулах шатрын тэмцээн Дубай хотноо “Дубай ЭКСПО-2020”-ын үеэр болж байна.
Тус
тэмцээний финалын шатанд дэлхийн 296 дунд
сургуулийн шатрын багуудаас 12 шилдэг баг шалгаран өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас 1 болон 33 дугаар дунд
сургуулийн шатрын багууд оролцож, хэсэгтээ
тэргүүлж, эхний 2 байр эзэллээ.
Тэмцээний 2 дахь өдөр нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг В хэсгийн 5 дугаар өрөгт нутаг нэгт 1 дүгээр сургуулийн багийг 3:2 онооны харьцаатай, 6 дугаар өрөгт Унгар улсын “Csanyi Alapitvany Gyermekekert“ багийг 3:2 онооны харьцаатай тус тус буулгаж авснаар хасагдах шатны шөвгийн дөрөвт шалгарсан юм.
Өнгөрсөн 7 хоногт А, В хэсэг тус бүртээ эхний
хоёр байрт шалгарсан багууд хоорондоо зөрж шилдэг 2-т үлдэх тоглолт явагдаж, тунаж үлдсэн 2 багийн халз тоглолтоор тэмцээний аваргууд
тодрох юм.
Ташрамд мэдээлэхэд, дэлхийн “Дубай ЭКСПО-2020” "Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь" уриатай болж буй бөгөөд Дэлхийн дунд сургуулиудын аварга шалгаруулах шатрын тэмцээн Дубайн ЭКСПО-гийн Испани улсын павильон болох үзэсгэлэнгийн танхимд болж байна.