ХАА-н мэргэжилтнүүд "LEGS олон улсын стандарт"-ын мэдлэг эзэмшив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-24 18:26:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХАА-н байгууллагаас “Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” (LEGS) сургалтыг 11-р сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа.

Сургалтад тус аймгийн 15 сумын мал аж ахуйн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд оролцжээ.

LEGS (Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт) нь хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гамшигт ихээр өртдөг улс орон, бүс нутгийн хүн амд зориулагдсан бөгөөд онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн хамгийн тохиромжтой үйл ажиллагааг тодорхойлоход туслах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, үйл ажиллагаа, зааварчилгаагаар хангах зорилготой олон улсын стандарт юм.

Сургалтаар оролцогчид гамшгийн үеийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа ба хувилбарыг шинжлэх, үнэлгээ хийх мэдлэгтэй болж, иргэдийг энэхүү бүхий л үе шат, үйл ажиллагаанд оролцуулах арга, аргачлалд суралцсан байна. 

相关新闻