Увс аймгийн нутагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн 33 настай, эрэгтэй Р тус аймгийн төвөөс Увс
аймгийн Улаангом хотыг чиглэн зорчиж явахдаа сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 23-ны
өдрийн 23.30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу
Увс аймгийн Онцгой байдлын газар, Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба
хаагчид, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнгөрсөн
шөнө 02.00 цагт Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас
автомашиныг нь олсон аж.
Харин иргэн Р-ийг
өнөөдөр эсэн мэнд олсон гэж албаны эх сурвалж хэллээ.