Сэлэнгэ аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“E-Mongolia” төслийн баг
Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг
цахимжуулж, “E-Mongolia” системд нэгтгэлээ. Мөн ажиллах үеэрээ аймгийн төрийн алба хаагчдад тус системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн
үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн иргэн, аж ахуй
нэгж, байгууллагын цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээнүүд:
- Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ – 2 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газар – 4 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ – 2
үйлчилгээ
- Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ
ХК – 3 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга
хот байгуулалтын газар – 5 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар – 1
үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
– 2 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар – 2
үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв – 3
үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурал – 1 үйлчилгээ
- Сэлэнгэ АЗЗА ТӨХК – 2 үйлчилгээ
- Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн ЗДТГ – 21 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Төрийн архив – 5 үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар – 8
үйлчилгээ
“E-Mongolia” системээр
дамжуулан Сэлэнгэ аймгийн төрийн үйлчилгээг цахимаар авах бол та суурин
компьютероосоо www.e-mongolia.mn сайтад
нэвтрэн орж, үйлчилгээнүүд гэсэн
цэсээс орон нутаг гэсэн
дэд цэсийг сонгож, Сэлэнгэ аймгаа сонгон төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.
Төрийн цахим үйлчилгээний
нэгдсэн систем “E-Mongolia”-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ
идэвхтэй нэвтрүүлж, цахимжуулж байгаа аж.
Одоогоор тус нэгдсэн системд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул,
Орхон аймаг нэгдээд байгаа ажээ.