Баянхонгор аймагт 37 төсөл, ажил арга хэмжээ хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймагт 37 төсөл, ажил арга хэмжээ /өмнөх оны шилжих хөрөнгө багтсан/ хэрэгжихээс шинээр хийх 24 төсөл, арга хэмжээг танилцуулж байна.
1. Гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээ 4,0 тэрбум /Баянхонгор сум/
2. 110/35/6 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл 4,0 тэрбум /Баянхонгор сум/
3. Хөдөө аж ахуйн Кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн төсөл 4,0 тэрбум /сумдад/
4. Шинэ суурьшлын бүсийн хатуу хучилттай авто зам 10 км 3,0 тэрбум /Баянхонгор сум/
5. Шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ 4,0 тэрбум /Баянхонгор сум/
6. Сумын төвийн шинэчлэл төсөл 3,4 тэрбум /Галуут сум/
7. Сумын төвийн шинэчлэл төсөл 3,4 тэрбум /Эрдэнэцогт сум/
8. Сумын төвийн шинэчлэл төсөл 2,0 тэрбум /Баацагаан сум/
9. Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл 1,0 тэрбум /Баянхонгор/
10. Орон сууцжуулах төслийн дэд бүтэц 2,0 тэрбум/Баацагаан сум/
11. Цэцэрлэгийн барилга буулгаж шинээр барих 700,0 сая /Баянхонгор сум 2-р цэцэрлэг/
12. Зэвсэгт хүчний 339-р ангийн цэргийн гал тогооны барилга 1,5 тэрбум /Баянхонгор/
13. Боловсролын салбарын тоног төхөөрөмж 1,5 тэрбум /Баянхонгор/
14. Үүрэн холбооны сүлжээ 750,0 сая /Баянхонгор/
15. “Түмэн мод” цөлжилттэй тэмцэх ногоон байгууламж 1,0 тэрбум /Баянхонгор/
16. Малчдын хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн тоног төхөөрөмж 650,0 сая
17. Цагдаагийн Кабоны барилга 158,0 сая /Богд сум/
18. Цагдаагийн Кабоны барилга 158,0 сая /Жаргалант сум/
19. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төслийн тоног төхөөрөмж 350,0 сая
20. Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж 450,0 сая/сумдад /
21. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж 300,0 сая
22. Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах тоног төхөөрөмж 150,0 сая
23. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилга 2,7 тэрбум
24. 160 хүүхдийн сургууль 1,6 тэрбум /Гурванбулаг сум/
Дээрх нэр бүхий төсөл, ажил арга хэмжээнүүд 2022 онд /зарим ажил 2023 онд үргэлжилнэ/ Баянхонгор аймагт бүрэн хэрэгжихээр болсон байна.
Тэгвэл ирэх сарын 01-нд аймгийн ИТХ хуралдаж ирэх жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах юм.