Сургалт, спортын тэмцээн хослуулсан "Бидний нэг өдөр" үйл ажиллагааг зохион явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-21 16:40:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангид 2021 оны II ээлжээр татагдан ирсэн залуус сургалтын төвийн хугацаанд өөрсдийн биe бялдар, оюун ухаанаа дайчлан амжилттай суралцаж байна.

Тодруулбал хээрийн сургалтын үeд явуулсан 10 км-ийн кросс гүйлтэд сургалтын төвийн нэгдүгээр салааны байлдагч Ч.Мянганбаяр хурд хүч тэсвэр хатуужлаараа бусдыгаа манлайлж, тэргүүн байрт шалгарсан байна. Мөн салааны байлдагч Т.Батбумба, Д.Дүгэрсүрэн, хоёрдугаар салааны байлдагч А.Жавхлантулга, Ц.Намуундалай нар байлдааны зэвсгийг хэрхэн эзэмшиж сурснаа бататгаж, “Хошой онц буудагч" -аар тус тус тодорчээ.

Түүнчлэн ангийн зүгээс шинэ дайчдад хууль эрх зүйн мэдлэг олгон, сургалт, спортын тэмцээн хослуулсан "Бидний нэг өдөр" үйл ажиллагааг зохион явуулжээ. 


相关新闻