Говь, тал хээрийн нутгаар шороон шуургатай байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-25-ныг хүртэлх хугацаанд нийт нутгаар хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
Салхи 24-нд говь, тал хээрийн нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11м/с.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-12 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 22-ноос бага зэрэг дулаарна.
Энэ сарын 19-ний шөнө Галуут, Баянбулаг, Хүрээмарал, Эрдэнэцогт 0.0-0.2мм цас орсон бол Баянговь, Шинэжинст, Богд 3-5см цасан бүрхүүлтэй байна.