Мэргэжлийн бүжиг, хөгжмийн шавь сургалтууд хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-19 16:22:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дэргэд мэргэжлийн бүжиг, хөгжмийн шавь сургалтууд хичээллэж эхэллээ.  

Ирээдүйд бүжигчин болох хүсэл сонирхолтой, бүжгийн эвсэлтэй сурагчдыг театрын дэргэдэх “Мэргэжлийн бүжигчдийн шавь сургалт”-д сонгон шалгаруулж, шалгаруулалтад 20 сурагч тэнцэн хичээллэж байна.  

Харин “Морин хуур хөгжмийн шавь сургалт”-д 12 сурагч тэнцэн хичээл, сургуулиа эхэлжээ. Энэхүү шавь сургалт нь ирээдүйд морин хуурч болох хүсэлтэй хүүхдүүдийг сурган хөгжүүлж, театрын уран бүтээлд дагалдан хөгжимчдийг бэлтгэх зорилготой ажээ.

“Мэргэжлийн бүжигчдийн шавь сургалт”-д хамрагдсанаар сурагчид театрын урын сан дах ардын болон Латин Америкийн томоохон бүжгүүдийг сурах, мэргэжлийн багшаас ганцаарчлан суралцах, цаашид өөрийгөө хөгжүүлэн мэргэжлийн бүжигчин  болох гараагаа эхлүүлж, театрын уран бүтээлүүдэд гэрээгээр ажиллах боломж бүрдэж байгаа юм. 

相关新闻