Төрийн албаны ерөнхий шалгалтад орсон иргэдийн 22,8 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион
байгуулсан.
Тус шалгалтад Баян-Өлгий
аймгаас 375 иргэн бүртгүүлснээс 320 нь оржээ.
Үүнээс 73 иргэн
буюу 22,8 хувь нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр болсон гэж Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.